Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-06-19 12:24:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/ тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын 10 хоногийг улсын хэмжээнд ирэх сарын 1-10-нд зохион байгуулна.


Дархлаажуулалтад хамруулахын тулд 21 аймгийн Эрүүл мэндийн газар, 9 дүүргийн Эрүүл мэндийн төвд 32400 хүн тун вакциныг хүргүүлжээ. 
Дархлаажуулалтад тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын амьтадтай ажиллагсад, тарваган тахлын голомтот нутагт геологийн хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг иргэд хамрагдах юм. Мөн тарваган тахлын голомтот нутагт оршин суугчид, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчид, бүх шатны эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад ялангуяа тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад, Хууль сахиулах болон Онцгой байдлын байгууллагын албан хаагчдыг хамруулна.

Дархлаажуулалтад заавал хамрагдах шаардлагатай иргэд аймаг, сум, дүүргийнхээ Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвд хандах юм.


Холбоотой мэдээ