Ирэх 100 жилд далайн түвшин хоёр дахин нэмэгдэж болзошгүй

Дэлхийд | Байгаль орчин
sarnai@montsame.mn
2016-03-31 14:41:51

ВАШИНГТОН. /BBC/. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын улмаас далайн түвшин ирэх 100 жилд одоогийн хэмжээнээсээ хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгааг эрдэмтэд судалгаагаар нотолжээ.

Зөвхөн Антарктидын мөс хайлснаас шалтгаалан 2100 он гэхэд далайн түвшин 1.14 метрээр нэмэгдэх аж. Харин 2500 он гэхэд хэд хэдэн шалтгааны улмаас далайн түвшин 13 метрээр нэмэгдэх тухай эрдэмтэд судалгаандаа дурджээ.

Гэвч нүүрсхүчлийн хийн ялгарлыг хурдан хугацаанд бууруулснаар, энэ эрсдэлийг хязгаарлах боломжтой гэж эрдэмтэд үзжээ. Хэрэв нүүрсхүчлийн хийн ялгарал энэ хэвээр үргэлжилбэл далайн түвшин 2100 он гэхэд 98 см-ээр нэмэгдэнэ гэж 2013 онд болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх засгийн газар хоорондын комисс мэдэгдэж байв. Гэвч уг байгууллага Антарктидын мөс хайлах үйл явцыг хамгийн бага хувиар тооцон үнэлсэн байна.

Өнгөрсөн үетэй харьцуулбал далайн түвшин илүү хурдацтай нэмэгдэж байгаа бөгөөд байдал энэ эрчээрээ үргэлжилбэл 2100 он гэхэд далайн түвшин 1.31 метрээр нэмэгдсэн байх ажээ.

Х.Сарнай

 


 

Холбоотой мэдээ