Сонирхолтой статистик мэдээллийг сар бүр сэтгүүлчдэд өгдөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-06-19 23:49:41

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Статистикийн хэлтсээс хөдөө орон нутгийн мэдээ тайлан хариуцсан ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх, чанаржуулах, иргэдэд статистикийн мэдээллийг хэрхэн авах талаарх ээлжит сургалт, сурталчилгааны ажлыг он гарсаар гурван удаа хийжээ.

Статистикийн хэлтсийнхэн найман суманд ажиллаж нийт 3600 гаруй иргэнд мэдээлэл хийжээ. Энэ үеэр статистикийн мэдээ тайлан хариуцсан төрийн сангийн төлөөлөгчид, багийн Засаг дарга нар болон иргэд аж ахуйн нэгжийн мэдээлэгч, хэрэглэгчдийг хамруулан www.nso.mn, www.1212.mn сайтуудаас хэрхэн мэдээлэл авч ашиглах талаар заавар зөвлөгөө өгчээ. Мөн сумдад мэдээ тайлан хариуцан гаргадаг ажилтнуудын тооллого судалгаа, анхан шатны баримт бүрдүүлэлттэй танилцан зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулан зааварчилсан байна. 

Түүнчлэн Статистикийн мэдээллийн бодит шуурхай байдлыг дээшлүүлэх, хүн амын мэдээллийн сангийн давхардал, иргэний шилжилт хөдөлгөөнийг цэгцлэх, УБЕГ-ын мэдээлэлтэй нэгтгэх зорилгоор програмаа шинэчлээд байгаа юм байна. Дашрамд тус хэлтсээс сард нэг удаа орон нутгийнхаа сэтгүүлчдэд зориулан сонирхолтой статистик судалгааны мэдээллүүдийг танилцуулдаг ажээ.

Холбоотой мэдээ