Авто замыг хүйтэн асфальтаар нөхөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-20 11:54:37
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Хотын захирагчийн албанаас хот доторх авто замын эвдрэлийг хүйтэн асфальт технологиор нөхөж байгаа тухай мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт Баянндөр сумын Уртбулаг багийн 40 байршилд 41.8 м.кв, Бүрэнбүст  багийн 86 байршилд 65 м.кв  талбайг  нөхжээ. 

Өнөөдрөөс Хүрэн булаг багт авто замын нөхөөсийн ажлыг эхлүүүлж үүний дараа гэр хорооллын замыг засварлахаар болжээ.

Мөн автозам сэтэлсэн ажлуудын талаар Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал хэлэхдээ, “Нийт 14 байршилд автозам сэтэлсэн байгаа. Автозам сэтэлсэн байгууллагуудад замыг хуучин хэвд нь оруулах хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Үүний дагуу “Эрдэнэт-Булганы Цахилгаан түгээх сүлжээ компани кабель шугам солих зорилгоор сэтэлсэн 11 байршилд зам нөхөх ажил хийж байна” гэлээ.

 

Холбоотой мэдээ