Франц, Японы удирдагчид “Renault-Nissan” холбооны талаар хэлэлцэнэ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-06-20 14:07:13

ПАРИС. /France24/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Японы Ерөнхий сайд Абэ Шинзотой “Renault-Nissan” холбооны талаар ирэх долоо хоногт хэлэлцэнэ гэж Францын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлжээ.


Э.Макрон “Их 20”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирэх долоо хоногт Япон улсад айлчлах бөгөөд түүний Японд хийх анхны айлчлал энэ болох юм.


Renault”, “Nissan” компанийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хоёр орны удирдагч нарын уулзалт ихээхэн хувь нэмэр оруулах төлөвтэй байна. Францын Засгийн газар нь “Renault” компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч /15 хувь/ ажээ. 

Холбоотой мэдээ