“Чадваржсан иргэд-Тогтворжсон амьжиргаа” төслийг амжилттай хэрэгжүүллээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-06-24 10:27:41
Архангай /МОНЦАМЭ/. “Чадваржсан иргэд-Тогтворжсон амьжиргаа” төслийн хэрэгжих хугацаанд Архангай, Өвөрхангай аймгийн 10 сумын зорилтот 40 хоршоо, бизнес эрхлэгч, 10 ИНБ, 10 сумын орон нутгийн удирдлагатай хамтран зорилтот 1000 гаруй бизнес эрхлэгчид, иргэд орон нутгийн хоршоо хөгжүүлэх дэд хөтөлбөр, төлөвлөгөө, үйлдвэрлэл хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулахад оролцож, мэдлэг мэдээлэлтэй болсноос гадна хоршоо хөгжүүлэх хөтөлбөртөө хоршоо, бизнес эрхлэгчдийг дэмжих талаар заалтууд оруулжээ.
Мөн "Орхоны хөндийн бүс нутгийн аялал жуулчлалын брэнд стратеги–2020" бодлогын баримт бичгийг боловсруулан баталж, хэрэгжилтийг нь дэмжиж ажилласан байна. 32 хоршоод бизнес төлөвлөгөө боловсруулж, зургаа нь Сум хөгжүүлэх сангаас хөнгөлттэй зээл авчээ. Орон нутгийн хэмжээний үзэсгэлэн худалдаанд зорилтот хоршоод оролцож 40 орчим сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан зэрэг үр дүнд хүрч Тогтвортой хөгжлийн зорилтод хувь нэмрээ оруулсан байна.
Хаалтын үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны төлөөлөл, төсөл хэрэгжүүлэгч түнш байгууллагууд, аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, төслийн гол үр шим хүртэгч - зорилтот сумдын удирдлага, Сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэн, хоршоодын төлөөллүүд гээд нийт 50 гаруй хүн оролцлоо.
“Чадваржсан иргэд-Тогтворжсон амьжиргаа” төслийг Европын холбоо, Чехийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэйгээр, Чехийн “Пипл ин нийд” ОУБ, Монголын хоршооллын сургалт, мэдээллийн төв, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Мэдлэгийн сүлжээ ТББ-ууд хамтран 2016-2019 онд 3 жилийн хугацаанд хэрэгжүүлжээ.
Холбоотой мэдээ