“Никитон” хамтлаг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 10 сая төгрөг хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-24 14:54:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Никитон” хамтлаг  25 жилийн ойн баяраа угтаж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 10 сая төгрөг хандивласан байна.

Тус хамтлагийнхан нийгмийн хариуцлагын хүрээнд, энэхүү мөнгийг эх, хүүхдийн эрүүл мэндэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжид зарцуулахыг хүсэж, уг мөнгийг бямба гарагт  гардуулан өглөө.

Анх 1993 онд байгуулагдсан “Никитон” хамтлагийнхан 25 жилийн ойн баяраа  Төв цэнгэлдэх хүрээлэнд  сонсогч фэнүүдтэйгээ энэ сарын 29-нд тэмдэглэх юм. Хамтлагийн уран бүтээлчид Монголын рок поп ертөнцийн түүхэнд болж байгаагүй олон цаг үргэлжилсэн урт тоглолт хийхээр төлөвлөсөн. Тасалбар нь харьцангуй хямд буюу 10 мянган төгрөгийн үнэтэй учир үзэгч олон талархалтай байна.

 

Холбоотой мэдээ