Төсөлд хамрагдсан өрхүүдийн орлого хоёр дахин нэмэгджээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-06-24 21:52:21

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төслөөс зохион байгуулсан малчин иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, сүү цагаан идээ боловсруулах сургалтад хамрагдсан өрхүүдийн орлого 2 дахин нэмэгджээ.

Тухайлбал Чандмань-Өндөр сумын “Далай ээж” малчдын бүлгийн гишүүн Ж.Бямбаа төсөлд хамрагдсанаар 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хийдэг болж жилд 2 сая гаруй төгрөгийн орлого олж байна. Тэрээр цагаан идээгээр хорхой ааруул, иштэй ааруул, лууван, ээдэмтэй, бяслагтай хуушуур, үрлэн ааруул, чипсэн ааруул зэрэг 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хийж зах зээлд борлуулдаг болсон. Эрэлт их байдаг учраас борлуулалт сайн байдаг. МОН 9183 төсөл орон нутагт малчин иргэдэд үр дүнгээ өгч байна гэдгийг хэлж байлаа. Цаашид бүтээгдэхүүнээ нөөцөлж өвлийн улиралд иргэддээ нийлүүлэх бодолтой байгаа ажээ.



Холбоотой мэдээ