Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн иргэдийн дундах хэлэлцүүлгийг хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-06-26 11:39:59

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн иргэдийн дундах хэлэлцүүлгийг энэ сарын 22-ны өдөр Архангай аймагт Төвшрүүлэх сумаас эхлүүлж, Цэнхэр, Эрдэнэбулган суманд явууллаа. 

Энэ хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн байнгын хорооны зөвлөх М.Үнэнбат, аймгийн ИТХ-ын дарга Б.Ѳсөхбаяр, Засаг дарга Ц.Мөнхнасан болон гурван сумын нийт 180 орчим иргэд оролцож, саналаа хэллээ. Иргэдээс цөөхөн хүн санал хэлсэн ба давхацсан санал нь сум, багт улстөржилт их байдаг учраас сумын иргэдийн хурлын Төлөөлөгчийг сонгохдоо сонгууль явуулахгүйгээр зөвхөн иргэдийн нийтийн хурлаасаа сумын төлөөлөгчийг сонгоод гаргачихдаг баймаар байна. Энэ нь сум, багт ямар нэг улстөржилт үүсгэхгүй гэж байв.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нар Цэнхэр сумын ЕБ-ын ахлах сургуулиар орж, түүхт 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажилтай нь танилцлаа. Сайдын зүгээс тус сургуулийн ойдоо зориулан гаргахаар бэлтгэж буй түүхчилсэн номыг хэвлүүлж өгөхөөр боллоо. Мөн багш хөгжлийн танхимд нь гурван үйлдэлт принтерийг хүлээлгэж өгөв.

Өнөөдрийн байдлаар УИХ гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нар аймгийн зүүн, баруун суманд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн иргэдийн дундах хэлэлцүүлгийг хийж байна.


Холбоотой мэдээ