Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 12 байгууллагад олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-04-01 10:55:52

Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар шинээр 12 байгууллагад тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олголоо. 

Эрүүл мэнд болон эм хангамжийн чиглэлээр тусгай зөвшөөрөл хүссэн байгууллагуудын асуудлыг Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын хурлаар хэлэлцүүлсэн юм.

Мөнгөн тойг НЧ ХХК-ийн “Очир дент” эмнэлэг, Медипас ХХК-ийн эмнэлэг, Голденманлай ХХК, Актив медикал ХХК, Ниптон наран трейд ХХК, Кореан мед ХХК, Бямба сайхан ХХК, Батхаан ноён оргил ХХК, Очир арвижих үр ХХК, Ундруул сифан ХХК, Апполлохеалт ХХК, НЭМХ-ийн “Биобэлдмэлийн үйлдвэр” зэрэг байгууллагад Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг гардуулан өгч, тусгай зөвшөөрөлтэй байгууллагын хууль эрх зүйн зохицуулалт, хяналтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч  тэдэнд ажлын амжилт хүслээ. 

Ж.Болор

 

Холбоотой мэдээ