Имарт дэлгүүрийн 83.4 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2019-06-26 12:36:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байдаг "Скай хайпер маркет" ХХК-ийн "Чингис" И-март салбарт гал гарсантай холбогдуулан НМХГ-ын улсын 28 ахлах байцаагч хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд хяналт шалгалт хийжээ.


Шалгалтаар хөө тортог болсон, хайлсан, сав баглаа боодол гэмтсэн зэрэг шаардлага хангахгүй 83.4 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгасан байна.
Ангилан ялгасан хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнээс 139 дээж авч НМХГ-ын төв лабораторид шинжилж байгаа аж.


Холбоотой мэдээ