Гадаад худалдааны эргэлт 5.6 тэрбум ам.доллар болжээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-06-27 10:25:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮЯ-ны мэдээгээр аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний таван сарын байдлаар, 8.3 их наяд төгрөгт хүрээд байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1.4 их наяд төгрөгөөр буюу 20.1 хувиар өссөн үзүүлэлт юм

Үүнээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 5.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 953.6 (19.8 хувь) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 514.5 (29.8%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 449.8 (17.2 хувь) тэрбум төгрөгөөр тус тус нэмэгджээ.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний таван сарын гүйцэтгэлээр 5.6 тэрбум ам.долларт хүрээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 514.5 (10.2 хувь) сая ам.доллароор өсжээ. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 948.3 сая ам.доллароор эерэг гараад байна.

Холбоотой мэдээ