Эрдэнэмандал сумын хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил 97 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-06-27 14:13:20
Архангай /МОНУАМЭ/. Эрдэнэмандал суманд 2018 оны 6-р сараас эхлэн улсын төсвийн 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар /2018 онд 600.0 сая төгрөгийг, 2019 онд 800.0 сая төгрөгийн хөрөнгийг шийдсэн/ барьж буй 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил өнөөдрийн байдлаар 97 хувьтай байна.
Тус барилгыг аймгийн "Гурван тамир" ХХК барьж байгаа ба удахгүй улсын комисст хүлээлгэж өгөх ажээ.
Цэцэрлэгийн багш, ажилчид шинэ барилгын баруун талын талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, цэцэрлэгжүүлэх, тохижуулах ажлыг хийж байна.
Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэмандал суманд 150 ортой нэг шинэ цэцэрлэг, Эрдэнэбулган сумын "Ирээдүй" цогцолбор сургууль, цэцэлэгийн болон Булган, Тариат суманд 50 ортой хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл барина.
Холбоотой мэдээ