Хөлбөмбөгийн Америкийн цомын тэмцээн ирэх онд Колумби улсад болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-28 15:10:07

МЕДЕЛЬИН. /TASS/. Хөлбөмбөгийн 2020 оны Америкийн цомын шигшээ тоглолт манай улсад болно хэмээн Колумбийн Ерөнхийлөгч Иван Дуке мэдэгджээ.


Хөлбөмбөгийн 2020 оны Америкийн цомын шийдвэрлэх тоглолтууд Аргентин болон Колумби улсад болох тухай өнгөрсөн 3 дугаар сард Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооны хэвлэлийн алба мэдээлсэн юм. Тэмцээн ирэх оны 6 дугаар сарын 12-ноос 7 дугаар сарын 17-нд болох бөгөөд түүхэндээ анх удаа хоёр улсад болох юм байна. 


Америкийн цомын тэмцээн одоо Бразил улсад болж байгаа бөгөөд ¼  шигшээ тоглолтод Венесуэл Аргентинтай, Бразил улс Парагвайтай, Колумбийн баг Чилитэй, Уругвай Перугийн багтай учраа таараад байгаа юм. Энэ оны Америкийн цомын тэмцээн ирэх сарын 7-нд өндөрлөх юм байна. 

Холбоотой мэдээ