С.Лхагвын "Хотгойдын Дүүрэгч вангийн хошууны түүхийн зарим асуудал" сэдэвт илтгэл тэргүүлэв

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-07-01 11:02:42

Хөвсгөл /МОНЦАМЭ/Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд болсон Хотгойдын урлаг соёлын наадмаар "Хотгойдын өв соёл, уламжлал" илтгэлийн уралдаан болж, Цэцэрлэг сумын иргэн орон нутаг судлаач С.Лхагвын "Хотгойдын Дүүрэгч вангийн хошууны түүхийн зарим асуудал" сэдэвт илтгэл тэргүүлэв.

Тэрээр Эрдэнэдүүрэгч вангийн хошууны түүх, Хотгойд нэрийн гарвалын талаар судалгаа хийж, өөрийн саналаа дэвшүүлсэн байлаа. Уралдааны дэд байрт Бүрэнтогтох сумын сургуулийн Түүх нийгмийн ухааны багш Д.Пүрэвдорж "Хотгойд ястны онцлог шинж" сэдэвт илтгэлээр, гуравт  Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн түүх нийгмийн ухааны багш Г.Намсрай "Халхын дөрвөн аймгийн ноёдын хүрдэн зурагт хотгойд нэрийн үүслийн тухай өгүүлэх нь" илтгэл шалгарчээ.

Илтгэлийн уралдааныг Шинжлэх ухааны академийн түүх, археологийн хүрээлэнгийн захирал академич С.Чулуун, Шинжлэх ухааны академийн философийн хүрээлэнгийн захирал, ШУТИС-ийн доктор, профессор Б.Пүрэвсүрэн, УГЗ Ч.Дагвадорж нар шүүн явуулсан ажээ.

Холбоотой мэдээ