Граунд гольфоор 9 орны 680 тамирчин өрсөлдлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-07-01 15:32:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүргийн нэрэмжит Граунд гольфийн олон улсын тэмцээн зургадугаар сарын 29-30-ны өдөр боллоо.


Тэмцээнд ОХУ, БНХАУ, Унгар, Польш, Энэтхэг, Индонез, Япон, Чех, Монгол зэрэг 9 орон, 15 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 680 гаруй тамирчин авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулав.


Тэмцээний нийслэлийн дүүрэг, байгууллагуудын ангилалд Чингэлтэй дүүргийн баг тамирчид тэргүүн байр эзэлжээ. 

Холбоотой мэдээ