Хятадын үйлдвэрлэлийн салбарын индекс өсчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /TASS/. Хятадын эдийн засгийн үйлдвэрлэлийн салбарын байдлыг харуулдаг "PMI" индекс гуравдугаар сард 49.7 пункт хүртэл өсчээ.
Ажил хэргийн "Цайсинь" сонинд нийтэлсэн тайлан мэдээнд дурдсанаар, уг үзүүлэлт нь энэ оны хоёрдугаар сарынхтай харьцуулахад 1.7 хувиар өссөн бөгөөд энэ нь сүүлийн 13 сарын хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлт болжээ.
“Энэ жил Хятадын эдийн засгийн үйлдвэрлэлийн салбар анх удаа идэвхжсэн боловч өсөлтийн эрчим тогтворгүй байна” гэж тайлан мэдээнд дурдсан байна. Уг тайлан мэдээг гаргагчид “PMI” индекс өссөн шалтгааныг үйлдвэрийн зардлыг бууруулсантай болон гадаадын зах зээлд эрэлт нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна.
"PMI" индексийн үзүүлэлт 50 пункт байвал үйлдвэрлэлийн салбарын ажил хэргийн идэвх тогтвортой байна гэж тооцдог бөгөөд энэ үзүүлэлтээс давбал үйлдвэрлэлийн салбар сэргэснийг харин доош буувал зогсонги байдалд орсныг харуулдаг аж.
Д.Жаргал