Зусланд амрагч хүүхдүүд байгаль хамгаалахад үнэтэй хувь нэмрээ орууллаа

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-07-03 23:53:35
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ГБХЗХГ-ын харьяа “Бүрдийн уянга” хүүхдийн зусланд амрагч хүүхдүүд амрах хугацаандаа англи хэлний эрчимт сургалтад хамрагдаж, “Сүм хөх бүрд”-ийн орон нутгийн тусгай хамгаалалттай газарт анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ бүхий самбар байрлуулжээ.  

Тэд “Сүм хөх бүрд”-ийн Чулуун хэрэм, Хөх бүрд нуурын тухай танилцуулгыг англи, монгол хэл дээр бэлтгэн самбар байрлуулж, мөн ойр орчмын хогийг цэвэрлэх, галын аюулаас болгоомжлох зэрэг анхааруулах тэмдэг тэмдэглэгээг БСУГ-ын мэргэжилтэн А.Мөнхтуяа, “Оюуны гэгээ” ТББ-ын тэргүүн Т.Цэцэгчимэг, “Цэгц билиг” сургуулийн багш Г.Наранбум, “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн багш Г.Цэцэгмаа нарын удирдлага дор хийжээ.  

Тус зусланд амрагч хүүхдүүд нь АНУ-ын Элчин сайдын яамны санхүүжилтээр Дундговь аймагт хэрэгжиж буй Аксесс хөтөлбөрт хамрагддаг бөгөөд энэхүү хөтөлбөр нь 2020 оны долдугаар сар хүртэл хэрэгжих бөгөөд энэ хугацаанд өөр олон ажлыг хийхээр төлөвлөж байгаа ажээ.

Холбоотой мэдээ