"Хил хязгааргүй хөлбөмбөг" багийнхан орон нутагт хүрээгээ тэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-07-05 11:40:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарын “Хил Хязгааргүй Хөлбөмбөг” буюу “Football Without Border” баг Монгол Улсад айлчилсан дөрөв хоногийн хугацаандаа Сүхбаатар, Төв аймагт нөхөрсөг тоглолт хийжээ.



Тодруулбал, энэ сарын 2-нд Баруун-Урт хотод Сүхбаатар аймгийн багтай,  4-нд Зуунмод хотод "Төв буганууд" клубтэй нөхөрсөг тоглолт хийж харилцан туршлага солилцлоо.


"Хил хязгааргүй хөлбөмбөг"-ийн баг маргааш буюу долоодугаар сарын 6-ны 19 цагт МХБХ-ны ногоон талбайд Монголын үе үеийн шигшээ багийн "Мөрөөдлийн баг"-тай хүч үзнэ.


Дэлхийн орон орноор явж хөлбөмбөгийн гайхам сайхныг бусадтай хуваалцдаг энэ багтай тоглох "Мөрөөдлийн баг"-ийг үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан И.Отгонбаяр удирдана.


Энэ багт Болдын Буман-Учрал, Доноровын Лүмбэнгарав, Баясгалангийн Гарьдмагнай зэрэг үе үеийн шилдгүүд багтсан юм. 





Холбоотой мэдээ