HUAWEI ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР УЛАМ ХҮЧИРХЭГЖИЖ БАЙНА

Монголын мэдээ | Эдийн Засаг
khandmaa@montsame.gov.mn
2019-08-22 11:33:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “HUAWEI Хөгжүүлэгчдийн чуулга уулзалт 2019 “ HUAWEI-н төв байранд Энэ оны наймдугаар сарын 9-11-нд зохион байгуулагдсан. Гурван өдрийн турш үргэлжилсэн чуулганаар ирээдүйн хиймэл оюун ухаант технологиуд, 5G сүлжээний өсөлт хөгжил болон интернэт зэрэг 200 гаруй сэдвийн дор хэлэлцжээ.



Мөн тус чуулган дээр HUAWEI утасны сүлжээнд зориулагдсан EMUI 10-ын шинэ загварыг албан ёсоор танилцуулсан. EMUI 10 нь энергийн зарцуулалтыг 6 хувиар багасгаж, шинэ хар theme болон шинэ тэмдэгтүүд нэмснээр хиймэл оюун ухаантны үзүүлэлтийг өсгөн илүү нэгдмэл болгожээ. GPU Turbo график хурдасгуурын үр дүнд EMUI 10 нь 60 хувиар илүү хүчирхэг болсон. Уг шинэ загвар нь бүх төхөөрөмжтэй нийцэх бөгөөд Harmony OS шинэ үйлдлийн системд ч тохиромжтой. 2019 оны 9 дүгээр сарын 8-наас эхлэн HUAWEI P30 болон HUAWEI P30 Pro-гийн хэрэглэгчдэд EMUI 10-ын бета загвар нээлттэй болох юм.



Харин дэлхийн тавцанд HUAWEI Хятад, Америкийн худалдааны дайнаас үл шалтгаалан хүчирхэг хэвээр байсаар байна. Тухайлбал, 3 сард нээлтээ хийсэн Huawei P30 Pro гар утас "Европын Техник Хангамжийн Холбоо”-ны 2019 оны шагнал гардуулах ёслолоос гар утасны төрөлд түрүүг авч “ШИЛДЭГ ГАР УТАС”-аар шалгарсан. Мөн WPP судалгааны компаниас жил бүр уламжлал болгон гаргадаг дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн “BrandZ 2019” жагсаалт олон нийтэд брэндийн үнэ цэн 8%-иар өссөн үзүүлэлттэй гэх мэт амжилтууд үргэлжилсээр байгаа нь HUAWEI-г дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, хүчирхэг брэнд болсныг илтгэж байдаг.


Huawei гар утаснууд өдгөө дэлхийн 170 гаруй оронд албан ёсоор борлуулагддаг ба Монголын зах зээлд 2015 оноос хойш албан ёсоор борлуулагдаж эхэлсэн байдаг. Харин энэ оны 07.22-09.22 хугацаанд Монгол дахь хэрэглэгчиддээ зориулан HUAWEI Талархлын аяныг эхлүүлсэн байдаг. Хэрэглэгч албан ёсны дистрибютер Mobicom, Unitel, Skytel, Teхнозон, Солар Стар ХХК-с HUAWEI гар утас худалдан аваад уг талархлын аянд оролцож 2019 оны цоо шинэ JEEP Cherokee автомашин, HUAWEI P30 гар утас гэх мэт олон бэлгүүдийн эзэн болох боломжтой юм байна. Аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Huawei Mobile Mongolia Facebook page-с болон 7777-7722 утсаар лавлаж болох юм байна.



Холбоотой мэдээ