Зээлийн хүү өнгөрсөн оныхоос 2.8 хувиар буурчээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-07-05 19:30:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас өнөөдөр энэ оны эхний хагас жилд хийсэн ажлаа танилцууллаа.

Юуны өмнө Төвбанкнаас хэрэгжүүлж буй мөнгөний бодлого инфляцийн зорилтыг хангаж эдийн засгийн өсөлтийг дэмжсэн гэдгийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцолж байв. Тухайлбал, Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлого нь инфляцийг Төвбанкны зорилт буюу 8 орчим хувьд тогтворжуулж, үр дүнд эдийн засгийн өсөлт сүүлийн үед тогтмол өсөж, нэгдүгээр улиралд 8.6 хувьд хүрлээ.


Энэ онд “Банк, санхүүгийн салбарын хууль эрхзүйн шинэтгэлийг хөтөлбөр”-ийг үргэлжлүүлжээ. Өнгөрсөн хугацаанд Монголбанкны хуримтлагдсан алдагдал 1.2 их наяд төгрөгөөр буурч, үүнийг аудитаар баталгаажуулсан байна. Гадаад валютын улсын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрч өсжээ.

Мөн зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлснээр үр дүнд хүрч, шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү энэ оны тавдугаар сард 17 хувьд хүрчээ. Үүнийг өнгөрсөн оны тавдугаар сартай харьцуулахад 2.8 хувиар буурсан байна.

“Эх орныхоо алтыг эрдэнэсийн санд” аяныг явуулсны хүрээнд 209 сая ам.долларын үнэт металл худалдан аваад байгааг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг нар мэдээллээ. Цаашлаад:

  • Мөнгөн дэвсгэртийн хамгаалалтын элементүүдийг сайжруулж, нөөц дахин бүрдүүлэлийг хэрэгжүүлсэн
  • Монгол Улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна
  • Банкуудын өөрийн хөрөнгөб нэмэгдүүлсэн байдалд хяналтын аудит хийхээр болсон
  • Монгол Улс ОУВС-гаас боловсруулан гаргасан статистикийн “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт”-д шилжсэн байна.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ