“Хурд-Хайртай” аян Багануур дүүрэгт үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-07-08 15:49:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Хурд” хамтлагийн санаачилсан “Хайртай” соён гэгээрлийн аян амжилттай үргэлжилж байна. Урлаг, дуу хөгжмөөр дамжуулан нийгэмд “гэрэл асаах”, соён гэгээрүүлэх зорилго бүхий төслийн багийнхан Хэнтий аймгаас аялан тоглолтоо эхлүүлж, Багануур дүүрэгт өнөөдөр ирлээ.


Энэхүү аяны "Хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан” сургалтыг өнөөдөр 17 цагт Соёлын ордонд нийт эцэг эхчүүдэд зориулан зохион байгуулах бол маргааш өглөө 7:30 цагаас "Багануур" ХК-ийн ажилчдад “Хөвгүүдийн уулзалт”, 13:00 цагаас ЗДТГ-ын 219 тоотод цагдаа, цэрэг хүчний байгууллагуудтай “Эр хүн ноён нуруу” сэдэвт уулзалт, яриа хийнэ. Үдшийн 20:00 цагаас төв талбайд “Эх орны хийморь” цэнгүүн тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ.

Монгол эрчүүдэд зөв хариуцлагатай амьдрал, жинхэнэ хайранд уриалах зорилготой тус аяны хүрээнд 21 аймгийг тойрон үнэ төлбөргүй тоглолт хийж, соён гэгээрүүлэх уулзалт, ёслол зохион байгуулах аж.





Холбоотой мэдээ