Баянзүрх дүүргийн 10 дугаар цэцэрлэгийн барилга 70 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-07-09 17:50:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Баянзүрх дүүрэгт барьж буй 10 дугаар цэцэрлэгийн барилгын явцтай танилцлаа.


“Алтанбулаг ХХК гүйцэтгэгчээр ажиллаж байгаа тус цэцэрлэгийн барилгын явц өнөөдрийн байдлаар 70 хувьтай  байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулан сувиллын цэцэрлэгийн зориулалтаар барьж байгаа тус цэцэрлэгийг гэрээнийхээ дагуу есдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Энэ үеэр нэмэлтээр 3 лифт байрлуулах, дулааны шугам сүлжээний эх үүсвэрийг тодорхой болгох, холбогдох байгууллагаас зөвшөөрөл авахад салбарын яам дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Улсын хэмжээнд хоёрхон байдаг тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд зориулсан цэцэрлэгийн нэг нь энэ хэмээгээд хүлээлт их байгаа ч барилгын ажлыг чанартай гүйцэтгэхийг санууллаа.  Мөн зохион байгуулалтаа сайжруулах, хүн хүчээ нэмэгдүүлэх, өдрийн ажиллах цагаа уртасгахыг үүрэг болгов.

Дулааны шугам сүлжээтэй холбоотой асуудлыг БСШУСЯ-ны Үйлдвэрлэлийн хэлтэс, Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуйн газар, Дулааны шугам сүлжээ ТӨХК, гүйцэтгэгч компанийн хамтарсан уулзалт зохион байгуулж, шийдэхээр тогтлоо. 

Холбоотой мэдээ