Их насны 271 хүлэг шандас хурдаа сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-11 15:51:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын хамгийн хол зайд уралддаг их насны морьдын уралдаан Хүй долоон худагт эхлэх гэж байна. Уралдаанд 365 хүлэг бүртгүүлснээс 271 нь шандасаа сорихоор гарааны зурхай руу хөдөллөө.


Уралдаанд Завхан аймгийн Яруу сумын уугуул, тод манлай уяач Д.Дагвадоржийн зээрд, Ховд аймгийн Дарви сумын уугуул, тод манлай уяач Б.Мөнхтөрийн хээр буурал, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, тод манлай уяач Д.Ганбаатарын мэнгэт хүрэн, хурдан зээрд, алдарт уяач Б.Баярдоржийн хүрэн зэрэг улс, бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүд 25 км-ийн зайд шандас хурдаа сорихоор мордлоо. 


Дашрамд дурдахад, ноднин Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд Улаанбаатар хотын Багахангай дүүргийн харьяат Ш.Мөнгөншагайгийн зээрд түрүү магнайд хурдалж, аман хүзүүнд Хөвсгөл аймгийн харьяат Б.Саянсанаагийн хээр зоос морь тодорч байв.

Холбоотой мэдээ