Хүй долоон худагт төөрсөн 3 хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан болж буй Хүй долоон худагт өнөөдөр төөрсөн 7-9 насны гурван хүүхдийг цагдаагийн алба хаагчид эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.
Цагдаагийн байгууллагаас хамгаалалт, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулснаар одоогийн байдлаар гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй тухай Цагдаагийн ерөнхий газар мэдээлэв.
Цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг, эх, асран хамгаалагчийн утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвчийг зүүн өгч ажиллаж байна.
Баяр наадмын үеэр хүүхэд төөрөх явдал их гардаг тул наадамчин олон та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтай сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.