Онцгой байдлын 720 алба хаагч Хүй долоон худагт ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-12 12:14:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүй долоон худагт гал түймэр унтраах, аврах 15 ангийн 720 албан хаагч ажиллаж байна. Тус албаны ажлын талаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч Ч. Артагаас тодруулав. 



Тэрбээр, “ОБЕГ-ын алба хаагчид хариуцсан хэсэгтээ гэр хоорондын зайг шахаж барьсан таван зөрчлийг илрүүлж, шийдвэрлээд байна. Эдгээр нь байгууллагуудын гэр хоорондын зай 1-2 метрийн зайтай зөрчил юм. Энэ нь гал түймрийн аюул үүсгэж болзошгүй учраас стандартын дагуу 5 метрийн зайтай барих шаардлагыг тавьж ажилласан. Бидний хариуцаж буй хэсэгт үүнээс өөрөөр зөрчил, дутагдал үүсээгүй байна" гэлээ.



Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн наадамчин олноо аятай тухтай наадах нөхцөл, боломжийг хангахаар наадмын өдрүүдэд бэлэн байдалд ажиллаж байна. Тиймээс наадамчин олондоо болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас санууллаа. 

Д.Одгэрэл

Холбоотой мэдээ