Цаатан фестивальд БНСУ-ын Тэжон хотын уран бүтээлчид оролцов

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2019-07-14 22:07:47


Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл нутгийнхаа аялал жуулчлалын цар хүрээг өргөтгөх, цаатан иргэдийн соёлыг дэлхий нийтэд таниулах, сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "Цаатан фестиваль-2019" наадам "Далай тур" жуулчны баазад болов.  

Тус наадамд Япон, Солонгос, Хятад, Америк зэрэг орны 800 гаруй гадаад иргэн, Монголын 1200 иргэн нийт 2000 гаруй иргэд Хөвсгөл нуурын хөвөөнд цаан сүргийн аж амьдралтай танилцан, тэмцээн уралдаанд оролцон хамтдаа тоглож наадав. Энэ жилийн хувьд тус наадамд БНСУ-ын Тэжон хотын Со-гу дүүргийн 10 гаруй уран бүтээлчид оролцож үндэснийхээ дуу хөгжмийг болон монгол уран бүтээлээс толилуулсан нь онцлог үйл ажиллагаа байлаа.