НӨАТ-ын 50 саяын азтан ирэх 7 хоногт тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-07-15 14:29:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг ирэх долоо хоногийн ням гарагт буюу 21-нд “Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

 

Иймд иргэн та өнгөрсөн зургадугаар сарын 1-30-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа энэ сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм.


Энэ удаагийн супер шагнал 50 сая төгрөг юм. Өмнөх тавдугаар сарын НӨАТ-ын урамшууллын сугалаагаар 50 сая төгрөгийн нэг азтан тодорсон юм.

 

Холбоотой мэдээ