Олон улсын армийн тоглолтод 5000 гаруй цэрэг оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-07-16 13:28:44

МОСКВА. /TASS/. Олон улсын армийн тоглолтод /АрМИ-2019/ энэ жил 5000 гаруй цэргийн алба хаагч оролцоно гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мягмар гарагт мэдээлжээ.  


“Олон улсын армийн тоглолтын үеэр нийтдээ 10 улсын /ОХУ, Азербайжан, Армен, Беларусь, Иран, Энэтхэг, Хятад, Казахстан, Монгол болон Узбекистан/ нутаг дэвсгэрт 32 тэмцээн зохион байгуулна. Цэргийн тоглолтод 200 гаруй баг оролцоно” гэж тус яамны мэдээлэлд дурдсан байна.


ОХУ-ын нутаг дэвсгэрт 15 тэмцээн болно. Тухайлбал, Москва мужид танкчдын “Танкийн биатлон”, цэргийн тогоочдын “Хээрийн гал тогоо”, цэргийн цагдаа нарын “Эмх журам сахиулагчид”, аврах анги нэгтгэлүүдийн “Ослын бүс” болон цэргийн нохой сургагчдын “Үнэнч нөхөр” тэмцээнийг зохион байгуулах бол тэнгисийн явган цэргүүд  Калининград мужид авхаалж самбаагаа сорино.


Олон улсын армийн тоглолт 2019 оны наймдугаар сарын 3-17-нд болно.


Холбоотой мэдээ