Индонезод газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-07-17 15:21:30

МОСКВА. /RIA Novosti/. Индонезод ням гарагт хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо зургаа болж нэмэгдсэн тухай Jakarta Post сонин тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний газрын мэдээллээс иш татан уламжилжээ. Байгалийн гамшгийн улмаас хоёр хүн амиа алдсан гэж урьд нь мэдээлсэн байна.


Индонезод 7.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө гэж АНУ-ын Геологийн алба ням гарагт мэдээлсэн юм. Газар хөдлөлтийн төв нь Хойд Малуку мужийн Хальмахерын арлын Лайвуй суурингаас зүүн хойд зүгт 102 км зайтай газар 10 км-ын гүнд байжээ.


Индонезын Байгалийн гамшгийн уршгийг арилгах газрын төлөөлөгчийн мэдээлснээр, таван хүн байшин нурсны улмаас амиа алдсан бол нэг хүн нүүлгэн шилжүүлэх үеэр нас баржээ. Өмнөд Хальмахера тойргийн захиргаа долдугаар сарын 21 хүртэл бүс нутагт онц байдал зарласан байна.


Холбоотой мэдээ