Молекул биологийн хурдавчилсан оношлогооны ажлын байрны сургалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-07-24 11:46:06

Архангай /МОНЦАМЭ/. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн нян судлагч их эмч Б.Бямбажав, генетикч Б.Нацагдорж нар долдугаар сарын 17-ноос 18-нд фермент холбоост урвал, молекул биологийн “Quick mobile” машины хурдавчилсан оношилгоогоор ажлын байран дахь дадлагажих сургалтыг зохион байгууллаа.

Дадлагажих сургалтыг хачгаар дамжих халдварыг орон нутагт оношилж, илрүүлэх, лабораторийн чадавхийг бэхжүүлэх зорилтын хүрээнд Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн хүсэлтээр явуулсан аж.

Сургалтад лабораторийн зургаан ажилтан хамрагдаж, ийлдэс судлалын оношилгооны ELISA урвал, молекул биологийн хурдавчилсан оношилгооны “Quick mobile” машины ажиллах зарчим, техник ажиллагаа оношилгооны үр дүнд дүгнэлт хийх зэрэг орчин үеийн аргад суралцаж, цаашид орон нутагт молекул биологийн болон ийлдэс судлалын шинжилгээ хийх боломж бүрдэв.

Холбоотой мэдээ