“Huawei” 5G сүлжээний 50 гаруй гэрээ байгуулжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-07-19 10:06:07

БРЮССЕЛЬ. /Xinhua/. БНХАУ-ын харилцаа холбооны технологийн “Huawei” компани “5G” сүлжээг нэвтрүүлэх 50 гаруй гэрээг дэлхий даяар байгуулсан талаар тус компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч Кэтрин Чен пүрэв гарагт мэдэгджээ. Тэдгээр гэрээнээс 28-ыг Европт байгуулсан байна.


Бельгийн нийслэл Брюссель хотноо зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр К.Чен хэлэхдээ, Европын орнуудын цахим аюулгүй байдлын баталгааг бүрэн хангах чиглэлд “Huawei” компани хүчин чармайлт гарган ажиллаж байгаа гэжээ.


Huawei” компани нь Хятадын өмнөд нутгийн Гуандун мужид төвтэй хэдий ч дэлхий даяар судалгаа, боловсруулалтын олон байгууламжийг байгуулснаас дийлэнх нь Өрнөдийн орнуудад байрладаг ажээ. Эдгээр төв нь "Huawei" компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд ихээхэн хувь нэмэр оруулдаг байна. 


Huawei” компанийн гол өрсөлдөгчид болох Европт төвтэй “Ericsson”, “Nokia” компани нь дотоод болон гадаадын зах зээлд худалдаалах харилцаа холбооны тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг Хятадын компаниудтай хамтарсан үйлдвэр байгуулжээ. Мөн “Ericsson”, “Nokia” компани “5G” сүлжээний гол тоног төхөөрөмжүүдийн гэрээг Хятадын төрийн өмчит, харилцаа холбооны тэргүүлэх оператор “China Mobile" компанитай байгуулсныг К.Чен онцолжээ.  

Холбоотой мэдээ