Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас бороо орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор өнөөдөр цас бороо цас орно.
Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар
үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо, нойтон цас
орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун
хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Монгол-Алтайн уулархаг
нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай,
Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий,
Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +12+17 градус,
Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +22+27 градус, бусад нутгаар
+16+21 градус дулаан байна.
Улаанбаатар орчмоор их төлөв цэлмэг, зөөлөн салхитай.
Өмнөх өдрөөс +7 градусаар дулаарч +16+18 градус дулаан байна.