Хоёрдугаар хэлэлцүүлэг хоёр дахь төсөл

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-07-19 11:18:01

Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлтийн төслийг хэлэлцэх эсэх буюу анхны хэлэлцүүлгийг УИХ хийж дэмжсэн. Улмаар хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ. УИХ-ын гишүүд тойрогийнхоо сонгогчдын санал авах  ажил (6 дугаар сарын 17-28)-ыг зохион байгууллаа. Харин парламент Үндсэн хуулийн нэмэлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг  наадмын өмнө  хоорон (7 дугаар сарын 1-10)- д хийхээр төлөвлөж байв. Гэвч төрийн тэргүүн (7 дугаар сарын 2) УИХ-ын даргад  Үндсэн хуулийн нэмэлтийн хоёр дугаар хэлэлцүүлгийг наадмын өмнө яаран сандран хэлэлцэх шаардлагагүй. Бүх ард түмнээс сонгогдсон, төрийн тэргүүний хувьд УИХ-ын чуулганд биечлэн оролцож байр сууриа илэрхийлнэ гэсэн утга бүхий  албан бичиг илгээснээр тэрхүү хэлэлцүүлэг энэ сарын 16 болж хойшилсон билээ. Төрийн тэргүүний байр суурь чуулган хуралдах тов зарлагдсан тэр өдөр (7 дугаар сарын 16) Үндсэн хуулийн хоёрдугаар нэмэлтийн хоёр дахь төсөл болон парламентад орж ирэв.


Ерөнхийлөгчийн УИХ-д өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлтийн хоёр дахь төсөл нь багцлагдсан 49 зүйл заалт байсан байна. Төслийг байнгын хороо болон чуулганаар хэлэлцээд тогтоол гаргалаа. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ бие даасан хуулийн төсөл хэлбэрээр хэлэлцэх боломжгүй. Харин санал хэлбэрээр хүлээн авч Д. Лүндээжанцан болон УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөлтэй нэгтгэн хэлцэх нь зөв гэж үзжээ. Энэ байр сууринаас тайлбар хийхэд дээрх 49 саналын 16 нь эхнийх нь хэлэлцүүлгийг хийсэн Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлтийн  төсөлд ямар нэг хэлбэрээр тусгагдсан гэнэ. Харин үлдсэн хэсгийг хэрхэн яаж хэлэлцэж эхэлсэн  төсөлд шингээх талаар ярилцах аж.


УИХ-ын хүлээн авсан хоёр дахь төслийг төрийн тэргүүний оролцоог хангах үүднээс ирэх сарын 9 (8 дугаар сарын 9) хүртэл ажиллах зөвшилцлийн ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Ерөнхийлөгч ахлах бөгөөд Ерөнхий сайд орлогч нь болно. Төрийн тэргүүнээс гадна парламентад суудалтай болоод суудалгүй улс төрийн намууд, ТББ, иргэний хөдөлгөөнүүдийг дээрх хэлэлцүүлэгт татан оролцуулах зорилготой зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж байгаа нь энэ. Хэлэлцүүлэг хийж дуусах (8 дугаар сарын 9) хүртэл ээлжит бус чуулганыг түр завсарлууллаа. Болж буй үйл явдлаас харвал төрийн тэргүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлтийн хоёр дахь төсөлд парламент авах гээхийн ухаанаар хандаж эхлэв бололтой. Үндсэн хуулийн нэмэлтийн хоёр дахь төслийн талаар улстөрчид нэгдсэн байр суурьт хараахан хүрээгүй байна. Хоёр дахь төсөлд авах сайн, гээх бүдэг зүйл байгаа нь ойлгомжтой.  


УИХ-аар зөвшилцөх ажлын хэсэг байгуулах  тогтоол батлах тухай хэлэлцэж байхад, УИХ-ын гишүүн Б. Бат-Эрдэнэ “ байгалийн баялагтай холбоотой зүйл дээр Ерөнхийлөгч чухал заалт оруулж ирлээ.  Ийм заалт оруулах талаар өөрийнхөө саналыг би бичгээр гаргасан. Харин ажлын дэд хэсгээс хоцорсон байна. Одоо ийм заалт оруулах боломжгүй гэсэн хариу аваад байсан юм. Харин тэр заалтыг төрийн тэргүүн оруулаад ирлээ.Томьёолсон байдал нь боломжтой. Ийм учираас би дэмжнэ” гэж хэлсэн юм. Тэрбээр цааш нь Үндсэн хуулийн нэмэлтийн төслийн талаар тойргийнхоо сонгогчдын саналыг авах ажлыг газар дээр нь зохион байгуулсан. Зуны амралт сумын төвд эхэлчихсэн. Хөдөөгийнхний ажил ид буцалж байсан тул иргэдийн оролцоо маш муу байсан. Сонгогчдын санал авах хэлэлцүүлэг, хэлэлцүүлэг болоогүй шүү гэж болж өнгөрсөн үйл явдлын талаар  өөрийн байр сууриа чуулган дээр илэрхийлж байв.


Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлтийн хоёр дахь төсөл, Ерөнхий сайдыг тухайн асуудалд татан оролцууллаа гэж үзэж болох гэнэ. Засгийн газрын тэрүүн одоо зөвшилцлийн ажлын хэсэгт өндөр үүрэг, ачаа үүрч оролцох болно. Ерөнхий сайдын засаглалыг тогтоох зориулалт бүхий Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлтийг хэлэлцэж эхэлсэн өнгөрсөн хугацаанд  Ерөнхий сайдын дуу хоолой төдийлөн олон нийтэд сонсогдохгүй байсан гэж зарим улстөрчид ярьж байна. Тэгвэл Ерөнхийлөгч УИХ-д Үндсэн хуулийн нэмэлтийн  хоёр дахь төслийг өргөн барьсанаар Ерөнхий сайд дуу хоолойгоо нийтэд хүргэх боломжтой болов бололтой. Ерөнхий сайдын засаглалын талаар Ерөнхий сайд хэзээ, хаана юу гэж ам нээхийг хүлээх үлдлээ.

Холбоотой мэдээ