Т.Борын нэрэмжит "Залуус" талбайн нээлт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-07-20 22:20:14

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас Монгол Улсын Баатар Т.Борын талбайг түүний нэрэмжит "Залуус" талбай болгохоор шийдвэрлэв. Уг талбайн нээлтийг энэ сарын 27-нд хийхээр болжээ. 

Орон нутгийн хөрөнгө оруулалтын 480 сая орчим төгрөгөөр дээрх талбайг шинэчлэн засварласан юм. Дөрөвдүгээр сараас эхэлсэн уг засварын ажлыг бүрэн дуусгасан төдийгүй талбайд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлж, усан оргилуур, тайз, сандал, интернэт орчин, ногоон байгууламж зэргийг бий болгоод байна. 

Энэхүү талбайн хөшөөг 1977 онд босгосон бөгөөд 2003 онд шинэчилж Г.Дорилогийн зохиомжилсноор зураач С.Борхүү бүтээж байсан ч  энэ онд дахин шинэчлээд байна.


Холбоотой мэдээ