“General Motors” компани "Corvette"-ын шинэ загварыг танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-22 13:30:41
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “General Motors” компани пүрэв гарагт Калифорни муж улсын Тустин хотод спорт загварын, дөрөвдүгээр үеийн “Corvette” автомашиныг танилцуулжээ.


495 морины хүчтэй, V8 хөдөлгүүртэй, автомат механик хосолсон хурдны хайрцагтай “Corvette” нь гурван секундэд 60 км/цагийн хурд авах чадвартай юм. 


Тус компанийн мэдээлснээр, уг автомашины үнэ АНУ-д 60 мянган ам.доллараас хэтрэхгүй байх аж. Автомашин сонирхогчдын үзэж байгаагаар, “Corvette” загварын машин 60 мянган ам.долларын үнэтэй байгаа нь “Tesla” компанийн өндөр үзүүлэлттэй автомашин худалдан авч байгаа залуучуудын сонирхлыг ихэд татах аж.


“Edmunds” судалгааны төвийн шинжээч Жессика Калвеллийн хэлснээр, "General Motors” компани 2013 оноос 100 мянган ширхэг “C7” загварын "Corvette” автомашин борлуулсан бөгөөд энэ зунаас уг загварын автомашины үйлдвэрлэлээ зогсоожээ.


Холбоотой мэдээ