БНСУ-д зарласан гамшгийн дохиог цуцалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСӨҮЛ. /Yonhap/. “Данас” далайн шуурга БНСУ-ын өмнөд нутгийг чиглэн ирж байсантай холбогдуулан түгшүүр зарласныг цуцаллаа гэж тус улсын Цаг уурын албанаас гарагт ням гарагт мэдэгджээ.
Тус албаны мэдээлснээр, "Данас" далайн шуурга энэ онд дэгдсэн тав дахь шуурга бөгөөд бямба гарагийн орой Солонгосын өмнөд нутгийн Жиндо арлаас 50 километрийн зайд намжсан байна.
Далайн шуурганы улмаас нэг хүн гэмтэж, есөн хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд газар тариалан, хөдөө аж ахуйн бүс нутаг үерт автсан тухай мэдээлэв.
Үүний зэрэгцээ өнгөрсөн амралтын өдрүүдэд далайн шуургатай холбогдуулан БНСУ-ын нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх 200 орчим нислэг цуцлагджээ.