Сансарт ногооны хүлэмж байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-22 13:20:33
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /New York Times/. НАСА агентлаг 2030 он гэхэд хүмүүсийг Ангараг гариг руу илгээж, сансарт ногооны талбай байгуулахаар ажиллаж байгаа тухай мэдэгджээ.


НАСА агентлагийн мэдээлснээр, хүн амьтан идэж болох олон төрлийн навчит ургамлыг дэлхийн татах хүч, байгалийн гэрэлгүйгээр аль хэдийн тариалж, эхний ургацаа хурааж авсан байна.


Эрдэмтдийн үзэж байгаагаар, хэрэв энэ төсөл амжилттай хэрэгжвэл хэрэгцээтэй хүнсний ногоо болох улаан лооль, гүзээлзгэнэ, төмс зэргийг сансарт тариалах боломж нээгдэх аж.  


Холбоотой мэдээ