ӨНӨӨДӨР: Монгол, Солонгосын соёлын салбарынханы уулзалт болно

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2019-07-22 07:43:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын 22-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт МУБИС-ийн хичээлийн I байранд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУБИС-ийн Монгол судлалын төв, БНХАУ-ын Баруун хойд үндэстний Их сургуулийн Монгол хэл, соёлын сургууль хамтран "Монгол утга соёл, зан заншлын зуны сургалт" зохион байгуулна.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.30 цагт Монголын Уран зургийн галерейд “Монгол, Солонгос улсын соёлын өвийн салбар дахь хамтын ажиллагааг чадавхжуулах нь” уулзалт болно.

10.30 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Нийслэлийн боловсролын газраас цэцэрлэгийн цахим бүртгэлийн талаар мэдээлнэ.

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйлдвэрчний эвлэлээс тус төвийн даргын томилгоог эсэргүүцэж буйгаа мэдээлнэ.

Холбоотой мэдээ