Таван хүн 10 сая төгрөг хожив
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын өнгөрсөн сарын сугалааны тохирол өнгөрсөн ням гаригт боллоо.
Энэ удаагийн тохиролд зургадугаар
сарын 1-30-н хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн 26 сая 207
мянга 697 баримт хамрагдсан байна.
Сугалааны тохирлын супер шагнал 50 сая төгрөг байсан ч баримтын сугалааны
найман орон нь таарсангүй. Харин
10 сая төгрөгийн таван азтан тодроод байна.
- Баримтын сугалааны арын 3 орон тоо нь таарсан буюу 30
мянган төгрөгийн азтан: 26 мянга 277 иргэн
- Баримтын сугалааны арын 4 орон тоо нь таарсан буюу 100
мянган төгрөгийн азтан: 2574 иргэн
- Баримтын сугалааны арын 5 орон тоо нь таарсан буюу нэг
сая төгрөгийн азтан: 271 иргэн
- Баримтын сугалааны арын 6 орон тоо нь таарсан буюу 5 сая
төгрөгийн азтан: 28 иргэн
- Баримтын сугалааны арын 7 орон тоо нь таарсан буюу 10 сая
төгрөгийн азтан: 5 иргэн тус тус тодорсон байна.
НӨАТ-ын урамшууллын сугалааны дараагийн
тохирол наймдугаар сарын 18-нд болно.