Цагдаагийн албан хаагчдад гэр олгосон байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-07-22 13:47:13

Өмнөговь /МОНЦАМЭ/.Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Бид хамтдаа" хөтөлбөрийн "Өрх гэр бүлийг дэмжих" дэд хөтөлбөрийн дагуу Өмнөговь аймгийн цагдаагийн хоёр алба хаагчид таван ханатай өргөө цагаан гэр олгожээ.

Дээрх ажлыг цагдаагийн алба хаагчдын гэр бүлийн зөвлөлөөс санаачилсан бөгөөд түрээсийн байр болон эмээгийндээ амьдарч байсан залуу алба хаагчдыг өөрийн гэртэй болгохоор зорьсон аж.

Өндөр цалин харж уурхай дагаад явчихалгүй ард иргэдийнхээ амгалан аюулгүй амьдралын төлөө цаг наргүй зүтгэдэг залууст  ийн урам зориг нэмсэнд иргэд талархаж буйгаа илэрхийлэв. 

Холбоотой мэдээ