"Ховдог зараа" нэртэй хогийн сав суурилуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-07-22 22:52:06

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд "Ховдог зараа" нэртэй хогийн савыг хэсэг залуус санаачилж суурилуулжээ.

Залуус "Өглөөний клуб" байгуулан иргэдийг зөв төлөвшилд уриалан дуудаж байгаа нь энэ. Тэдний санаачилгаар хогийн савыг хийж Зүүн сайхан хорооллын засмал зам дагуу тавьжээ.

Иргэдийн сонирхлыг татах зорилгоор хогийн савандаа ийм нэр өгсөн гэнэ. Мөн хогийн саваа хийлгэхдээ "АА"-гийн цуглааны иргэдээс судалгаа авч ажилгүй байгаа иргэдэд ажлын хөлс өгч хийлгэсэн аж.

Одоогоор 20 ширхэг хогийн сав суурилуулсан байна. Цаашлаад энэхүү төслөө үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй гэж залуусын төлөөлөл ярив. Зам дагуух айлууд нэгдэж тодорхой хөрөнгө босгоод энэхүү хогийн савыг хийлгэж ашиглах боломжтой аж. 

Холбоотой мэдээ