Нийт бэлчээрийн 40 хувьд газрын гарц сайн байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-07-24 09:04:11

Өмнөговь /МОНЦАМЭ/. Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэдээлж байгаагаар нийт нутгийн 40 хувь нь гарц сайтай, 50 хувь нь дунд зэрэг, 10 хувь нь гандуу байна.

Ихэнх нутгаар хуурайшилт ихтэй, халуун салхи шуургатай, бороо орохгүй байгаа тул бэлчээр гандаж байгаа аж.Тус аймагт 5951 малчин өрхийн 3,3 сая толгой мал зусаж буй бөгөөд  одоогоор малчид отор нүүдэлгүй хийгээгүй нутагтаа зусаж байгаа юм.  

Холбоотой мэдээ