Иран Их Британитай сөргөлдөх хүсэлгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-07-24 12:25:31

ТЕХРАН. /IRNA/. Иран улс Их Британитай сөргөлдөх хүсэлгүй байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зариф мягмар гарагт мэдэгджээ.


М.Зариф Их Британийн шинэ Ерөнхий сайдаар сонгогдсон Гадаад хэргийн сайд асан Борис Жонсонд твиттер хуудсаараа дамжуулан баяр хүргэх үеэрээ энэ талаар тэмдэглэсэн байна.  


Ираны Гадаад хэргийн сайдын мэдэгдэлд, бид сөргөлдөхийг хүсэхгүй байгаа хэдий ч Персийн булангийн эргийн шугамын 2400 гаруй километр нутаг дэвсгэрээ хамгаалах болно гэжээ. 

Холбоотой мэдээ