Бүдүүн шулуун гэдэсний зургаан хагалгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-07-25 09:34:39
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслийн тасагт бүдүүн шулуун гэдэсний зургаан хагалгаа хийжээ. Үүнээс гэдсийг автомат оёгчоор залгах мэс засал хоёр, хошногоны сувгийн мэс засал дөрвийг хийж, 23 хүнд үзлэг зөвлөгөө өгсөн аж.
Мэс ажилбарыг Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасаг, III шатлалаас улсын нэгдүгээр төв эмнэлгийн "Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасаг" БШГМЗ тасгийн эрхлэгч эмч Э.Бат-Өлзий, БШГМЗ эмч О.Зургаанжин нартай хамтран энэ сарын 18-наас19-нд хийжээ.
Нэгдсэн эмнэлгийн ажлын үр дүнгийн гэрээнд тусгасан шатлал хоорондын хамтын ажиллагаа, сургалт зохион байгуулах ажлын хүрээнд бүдүүн шулуун гэдэсний төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг орон нутагт хөгжүүлэх зорилгоор дээрх мэс ажилбарыг хийсэн байна.

Холбоотой мэдээ