Өнгөрсөн 7 хоногт 1.7 сая ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-29 18:23:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 338.487.814.77 төгрөгийн арилжаа хийсэн байна.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 42 ХК-ийн 1.7 сая ширхэг хувьцааг арилжив.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

MBW

МОНГОЛ БАЗАЛЬТ ХК

377,192

134,383,208

2

LEND

ЛЭНДМН ББСБ ХК

494,119

30,410,078

3

GOV

ГОВЬ

90,110

25,997,225

4

MFC

МОНОС ХҮНС

338,708

23,665,698

5

APU

АПУ

36,412

20,499,483

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол

Компанийн нэр

 Тоо ширхэг 

 Үнийн дүн 

1

GAUL

Гаүли ХХК

         404,097 

           138,507,311 

2

BDSC

БиДиСек ХК

         591,801 

           115,466,866 

3

GLMT

Голомт Капитал ХХК

         858,587 

           102,119,349 

4

BUMB

Бумбат-Алтай ХХК

         242,234 

             61,439,138 

5

STIN

Стандарт инвестмент ХХК

         203,764 

             60,467,865 


Дол
дугаар сарын 26-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,488,764,599,479.44 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 20233.74 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.83 хувиар буурсан үзүүлэлттэй байна.


Харин өнөөдөр Хөрөнгийн бирж  I, II, III ангиллын 14 ХК-ийн 95.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 355.421 ширхэг хувьцаа арилжсанаас 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мик Холдинг" болон "Хай Би Ойл" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Баян-Алдар ББСБ" болон "Өндөрхаан" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.5 хувиар өсч, 20335.15 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,489,362,820,705.00 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ