Түрээслэгч сонгон шалгаруулах зарлал

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
selenge.t@montsame.gov.mn
2019-07-30 10:11:59

ТҮРЭЭСЛЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ 


1.    Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж 8, МОНЦАМЭ агентлагийн байрны хагас подвальд байрлах 55,86 м.кв талбай бүхий цайны газрыг түрээслэх.


2.    Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2019 оны 08 дүгээр сарын 15-ны өдрийн 10:00 цаг

Материал хүлээн авах хаяг

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж 8, МОНЦАМЭ агентлагийн байр, 2 давхар 202 тоот өрөө, Утас: 51-266969

Материал нээх хугацаа, хаяг байршил

2019 оны 08 дүгээр сарын 15-ны өдрийн 11:00 цаг. Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж 8, МОНЦАМЭ агентлагийн байр. Утас: 51-266969

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

1 м2 талбайн түрээсийн төлбөр 8000 /найман мянга/ төгрөг.

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл

Нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй бол тусгай зөвшөөрлийг хавсаргах.

Түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай ерөнхий мэдээлэл

Ирүүлсэн материалуудыг Түрээслэгчээс байгуулсан ажлын хэсэг хянан үзэж, эрх бүхий байгууллагаас баталсан аргачлалын дагуу дүгнэнэ.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

-          Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар батлуулсан хуулбар; Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлыг бичих 2016, 2017, 2018 он);

-          Санхүүгийн чадварыг нотлох баримт (хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт, 2017, 2018 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан);

-          Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн үнэмлэх, диплом, цахим үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар

-          Нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг;

-          Үндсэн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажиллагсад нь эрүүл мэндийн шинжилгээний дэвтэртэй байх, шинжилгээнд бүрэн хамрагдсаныг нотлох баримт;

-          Талбай түрээслэх үнийн санал;

-          Талбай болон эд хөрөнгө түрээслэх үнийн саналын дагуу 3 сарын түрээсийн төлбөр байршуулах боломжтойг нотлох баримт бичиг;

-          Агентлаг орчмын цайны газруудын гаргаж буй хоолны жишиг үнээс ихгүй үнээр борлуулах тухай албан тодорхойлолт

 

3.    Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

Түрээслүүлэх хөрөнгийг эд хөрөнгө байгаа газарт ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж 8, МОНЦАМЭ агентлагийн байр, 2 давхар 202 тоот өрөөнд биеэр ирж, эсхүл 51-266969 дугаарын утсаар холбогдож авна уу.

Холбоотой мэдээ