“TikTok”-ийг хөгжүүлэгчид ухаалаг утас бүтээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-30 10:48:25
Yesukheitumur Tumurbaatar

БЭЭЖИН. /BBC/. “TikTok” хавсралтыг бүтээгч “ByteDance” технологийн фирм үйл ажиллагаагаа өргөтгөж, ухаалаг утас бүтээхээр ажиллаж байгаагаа мэдэгджээ.


Тогтмол 500 сая хэрэглэгчтэй “TikTok” нь нийгмийн сүлжээнд хамгийн хурдацтай хөгжиж байгаа хавсралтуудын нэг юм. Хэрэглэгчиддээ 15 секундийн бичлэг хийх боломж олгодог уг хавсралтыг ойролцоогоор тэрбум гаруй удаа татаж авсан байна.


БНХАУ-д төвтэй “ByteDance” технологийн фирм “Smartisan” технологийн компаниас ажиллах хүчин болон патентуудын эрх авч, улмаар дээрх шийдвэрийг гаргажээ.

Холбоотой мэдээ