Эрдэнэдалай сум Эрхүү мужийн Баяндай дүүрэгтэй хамтран ажиллахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-07-30 16:40:45
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг дарга С.Мөнхбаатар сумын төсөвт байгууллагын дарга, малчин, урлаг, спорт, бизнес эрхлэгчдийн төлөөллийн хамт ОХУ-ын Эрхүү мужийн Баяндай дүүрэгт зочилжээ.

Талууд хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах, фермерийн аж ахуйг хөгжүүлэх болон боловсрол, хөдөөгийн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, спорт аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Төлөөлөгчид Буриад зон олны үндэсний сур харвааны наадамд оролцож, үндэстний соёл уламжлалыг үзэж сонирхсноос гадна өөрийн улсын шагайн харваа, сур харваа, үндэсний бөхийг Буриад зон олонд сурталчлан таниулжээ.

Эрдэнэдалай сумын хувьд энэхүү нь гадаад хамтын ажиллагааны суурийг тавьсан ач холбогдолтой үйл явдал боллоо гэж сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ