Халдлагын улмаас амиа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-05 11:31:02

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Техас муж улсын Эль-Пасо хот болон Охайо муж улсын Дейтон хотод болсон халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн гэр бүлийнхэн, шархадсан хүмүүст АНУ-ын Үндэсний галт зэвсгийн холбоо эмгэнэл илэрхийлжээ.


“Болсон явдлын улмаас амиа алдсан хүмүүсийн гэр бүлийнхэнд бид гүнээ эмгэнэл илэрхийлж байна. Галт зэвсэг хадгалах болон эзэмших иргэний эрхийг тодорхойлдог АНУ-ын Үндсэн хуулийн хоёрдугаар нэмэлт өөрчлөлтийн дагуу эрх чөлөөгөө эдэлж буй иргэдийн галт зэвсгийг аюулгүй, хууль ёсны дагуу ашиглах зарчмыг бид баримталдаг” хэмээн мэдэгдэлд дурджээ.


Сүүлийн хоёр хоногийн хугацаанд АНУ-д гал нээсэн хэд хэдэн хэрэг болсны улмаас нийт 29 хүн амиа алджээ. Өнгөрсөн бямба гарагт Эль-Пасо хотын “Walmart” худалдааны төвд зэвсэгт этгээд гал нээсний улмаас 20 хүн амиа алдаж, 26 хүн шархаджээ. Түүнчлэн гал нээсний улмаас 9 хүний амийг авч одсон хэрэг өнгөрсөн ням гарагт Дейтон хотын төвд болсон юм.   

Холбоотой мэдээ